Нүүр хуудас Нийгэм Замын хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна

Замын хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна

396
0
zamiin-hewtee-temdeglegee
Замын хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна
~Замын хэвтээ тэмдэглэгээний ажил хийгдэж байна ~

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн алба авто замын хэвтээ тэмдэглэгээний ажлыг өнгөрсөн зургаадугаар сараас гүйцэтгэж эхэлсэн.

Уг ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө /Таван шарын төмөр замын гарамны уулзвараас-Ботаникийн нийтийн тээврийн эцсийн буудал хүртэл/, Чингисийн өргөн чөлөө /Төв шуудангийн уулзвараас 120-н аюулгүйн тойрог-Яармагийн гүүр/-ний авто замд нийт 12626 м2 хэвтээ тэмдэглэгээ хийж гүйцэтгэхээс одоогийн байдлаар 60 гаруй хувь буюу 7395.45 м2 хэвтээ тэмдэглэгээний ажлыг стандартын дагуу хийж гүйцэтгээд байна.

Ингэхдээ хуучин тэмдэглэгээг тусгай төхөөрөмжөөр бүрэн арилгаж, шинээр тэмдэглэгээ хийж байгаа нь ажлын явцыг удаашруулахад нөлөөлж байгаа юм.

Нийт 2322.85 м2 хуучин тэмдэглэгээг арилгасан байна. Цаашид тэмдэглэгээний ажлын явцыг түргэсгэж, энэ сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here