Нүүр хуудас Нийгэм Замын-Үүд боомтоор нэвтрэх хүчин чадлын нэмэгдүүлж, өргөтгөнө

Замын-Үүд боомтоор нэвтрэх хүчин чадлын нэмэгдүүлж, өргөтгөнө

253
0
zamiin-uud-boomt
Замын-Үүд

Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц төсөл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборыг өргөтгөх ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлнэ.

Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн боомтоор 1100 м2 талбайд цагт 900 зорчигч, 100 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай ажиллаж байгаа бөгөөд өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр 9500 м2 талбай буюу шалган нэвтрүүлэх цогцолборын хэмжээг 9 дахин томруулж, цагт 2700 зорчигч, 500 зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадалтай болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here