Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 18,19,20-ны өдрүүдэд “Нээлттэй хаалганы өдөр” буюу “Хууль сурталчлах өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгийн арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Н.Чулуунжав, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын орлогч О.Ганбаатар нар нээж үг хэллээ.
Тус шүүхээс “Хууль сурталчлах өдөрлөг”-т хүрэлцэн ирсэн иргэдэд зориулан Мэдээлэл лавлагааны булан ажиллуулж, шүүхийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хэргийн хугацаа,
төлбөрийн чадваргүй иргэд хэрхэн өмгөөлөгч авах, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн, Шүүхийн тухай багц хууль, шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон үед эдлэх эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, шүүхийн шийдвэрийн цахим сангийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн ба
“Нээлттэй дэлгэц” байршуулж 10 төрлийн шторкийг тогтмол явуулж, Гэмт хэргийн тухай ойлголт, Таслан сэргийлэх арга хэмжээ, Ялын тухай ойлголт, Захиргааны зөрчил, Иргэн таны мэдлэгт, Шүүхийн багц хууль гэх мэт 15 төрлийн гарын авлагыг 890 иргэд, оюутан сурагчдад тарааж ажиллалаа.