Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Засгийн газрын хуралдааны танхимд өглөө 08:00 цагаас эхлэх тус хуралдаанаар Тусгай зориулалтаар 2019 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох,
Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлах болон Удирдлагын академийн талаар авах арга хэмжээний тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийн талаар зарим сайд нарын гадаад томилолтын дүнгийн талаар мэдээлэл сонсоно.