Нүүр хуудас Нийгэм Зорчигчдын хөлс төлөлтөд нэгдсэн шалгалт хийлээ

Зорчигчдын хөлс төлөлтөд нэгдсэн шалгалт хийлээ

161
0
niitiin_teewer
Зорчигчдын хөлс төлөлтөд нэгдсэн шалгалт хийлээ
~Зорчигчдын хөлс төлөлтөд нэгдсэн шалгалт хийлээ~

Нийслэлийн Тээврийн газрын Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамжийн хүрээнд

Энхтайваны өргөн чөлөөний дагуух чиглэлүүдийн үйл ажиллагаанд 2018 оны 08 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн мэргэжилтнүүд, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ,

Зорчигч тээврийн гурав ОНӨААТҮГ болон Сити баз консалтинг ХХК-ийн шалгагч нартай хамтран ажилласан.

Шалгалтад Нийслэлийн 7 дүүргийн 8 байршилд Автотээврийн хяналтын улсын байцаагч нар автобусны зогсоолуудын хооронд хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар давхардсан тоогоор

2256 тээврийн хэрэгслийн 6695 зорчигч хамрагдсанаас 947 иргэнийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм журмыг таниулан заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Шалгалтаар:

• Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобусны зогсоолуудад өдөр бүр 300 гаруй шалгагч нар зорчигчдод зориулсан мэдээлэл, санамж 45,572 ширхэгийг тарааж, 20758 зорчигчийг U money карт цэнэглэх цэгээр үйлчлүүлж ажилласан.

• Хөдөлгөөнт цэнэглэх 11 цэг 07:00-20:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө дагуу ажиллаж иргэдэд 10000 орчим карт борлуулж, цэнэглэх цэгүүдийн төхөөрөмжүүдийг цэнэглэж, зорчигчдын цахим картаар зорчих нөхцөлийг бүрдүүлж ажилласан.

Мөн иргэд, зорчигчдыг бэлэн мөнгөөр зорчуулсан жолоочид Зөрчлийн тухай хуулиар Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хариуцлага тооцож ажиллав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here