Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Сэвлэг шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

ЗУРХАЙ: Сэвлэг шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

60
0
orniin-zurhai
Сэвлэг шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдуаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 10. Гөрөөсөн толгой одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

  • Барилдлага: Үл тохирох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Огторгуй

Наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here