Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн зуны тэргүүн сарын 19. Буд гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, шарагчин хонь өдөр.
- Барилдлага: Рашаан
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- Суудал: Огторгуй
Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал, сайн нөхөртэй нөхөрлөнө.