Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс сайжирна

ЗУРХАЙ: Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс сайжирна

51
0
orniin-zurhai
Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс сайжирна

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 6. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, шар бич өдөр.

Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хурьцахуй
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 11 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here