Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 29. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 25. Сумъяа гараг. Чөдөр одтой, Найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Сэрэхүй
- Суудал: Ус
Өдрийн наран 5 цаг 40 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн.
Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Хүүхдийг сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээн зурхайн толинд буужээ.