Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

42
0
orniin-zurhai
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ /2019-0628/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 28. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 26. Сугар гараг. Гоё хүүхэн одтой, хоёр хар мэнгэтэй, улаан бич өдөр.

  • Барилдлага: Түлэх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
  • Суудал: Гал

Өдрийн наран 4 цаг 58 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс засуулбал жаргал үргэлжид ирэх тул сайн хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here