Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

104
0
orniin-zurhai
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй!

Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 26. Сумъяа гараг. Тэргүүн дагуул одтой, хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 8 цаг 20 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here