Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

ЗУРХАЙ: Үс засуулбал өвчин эмгэг ирнэ

42
0

Өнөөдөр аргын тооллын 2019 оны хоёрдугаар сарын 28. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн хаврын тэргүүн улаан бар сарын 24. Бархасвадь гараг. Гар одтой, таван шар мэнгэтэй, улаан бич өдөр.

  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
  • Суудал: Гал

Наран 7 цаг 35 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here