Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

63
0
orniin-zurhai
Үс засуулбал өлзийтэй сайн /2019-05-01/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 1. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 27. Буд гараг. Могойг хүлэгч одтой, зургаан цагаан мэнгэтэй, шар нохой өдөр.

  • Барилдлага: Рашаан
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
  • Суудал: Мод

Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээн зурхайн толинд буужээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here