Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

ЗУРХАЙ: Үс засуулбал өлзийтэй сайн

147
0
orniin-zurhai
Үс засуулбал өлзийтэй сайн /2019-06-17/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны зургаадугаар сарын 17. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын шинийн 15. Сумъяа гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Уул

Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. 16:31 цагт сар тэргэл болно. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Хүүхдийн сэвлэг үргээх болон үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here