Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

64
0
orniin-zurhai
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй /2019-03-26/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны гуравдугаар сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 20. Сумъяа гараг. Онгоц одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here