Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын нэгэн. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 27. Сумъяа гараг. Яруу эгшигт одтой, есөн улаан мэнгэтэй шар луу өдөр.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал
Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.
Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.