Нүүр хуудас Нийгэм ЗУРХАЙ: Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй, сум дуганыг сэргээхэд сайн

ЗУРХАЙ: Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй, сум дуганыг сэргээхэд сайн

55
0
orniin-zurhai
Өнөөдөр үс засуулахад тохиромжгүй, сум дуганыг сэргээхэд сайн /2019-05-02/

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 2. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 28. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй, шарагчин гахай өдөр.

  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
  • Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 36 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй хэмээн зурхайн толинд буужээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here