Нүүр хуудас Нийгэм Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийвэл, хатуу хариуцлага тооцно!

Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийвэл, хатуу хариуцлага тооцно!

91
0
owshoorolgui-gazar-shoroonii-ajil-2019
Зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийвэл, хатуу хариуцлага тооцно!

Нийтийн эзэмшлийн зам талбай буюу шинэ, хуучин Дарханыг холбосон замын хажууд зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил хийж байсан иргэний үйлдлийг Дархан-Уул аймгийн Захирагчийн ажлын албанаас зогсоолоо.

Цаашид иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй энэ мэтчилэн ажлыг хийсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг аймгийн Захирагчийн ажлын албанаас анхааруулж байна.

Дархан хотын өнгө үзэмж, тохижилтыг сайжруулахын тулд нэлээдгүй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа билээ.

Тиймээс зөвшөөрөлгүй газар шорооны ажил, бүтээн байгуулалтын ажлыг сүйтгэж байгаа талаарх мэдээллийг иргэд та бүхэн аймгийн ЗДТГ-ын нээлттэй утас болох 7037-1212, аймгийн Цагдаагийн газрын 102 утсанд хандан мэдээлж болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here