Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд олон иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүйгээр мал болон гахайн аж ахуй эрхэлж байгаа аж.
Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хянах, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг цэгцлэхийг тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнд үүрэг болгов.
Бусад дүүргийн удирдлагуудад ч өөрсдийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж буй мал болон гахайн аж ахуй эрхлэгчдэд тавих хяналтаа сайжруулахыг мөн анхааруулав.