Нүүр хуудас Нийгэм Зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгов

Зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгов

157
0
torguuliin arga hemjee
Зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгов
~Зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгов~

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Д.Ядамдорж

“Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд гэмт хэрэг, зөрчлийн 22927 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1281, зөрчлийн шинжтэй 15131 дуудлага мэдээлэл байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 02 дугаар албан даалгаврын хүрээнд Нийслэлийн боловсролын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Өндрөөс унаж бэртэх, үер, усны аюул, амьтанд хазуулж, хатгуулах, түлэгдэлт, ахуйн осол, гэмтэл, хүүхдийг зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох”-оос тус тус сэргийлэх зорилгоор зөвлөмжийг бэлтгэн, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд ажлын чиглэлийг хүргүүлж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 354 байгууллага, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын 142 сургууль, 206 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн биеийн тамирын болон тоглоомын 370 талбайд үзлэг шалгалтыг хийж ажиллалаа. Шалгалтын явцад иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд аюул учруулж болзошгүй 776 зөрчил илэрсэн.

Цахилгаан щит, гэрэлтүүлэг, шугам сүлжээний хамгаалалт, аюулгүй байдалтай холбоотой 224, траншейн болон худгийн таг эвдэрсэн, онгорхой 98, хурд сааруулагч байрлуулах шаардлагатай 36, хамгаалалтын хаалт, хашлага сэргээх, шинээр хийх 27, газар чөлөөлүүлэх шаардлагатай 11, үерийн далан суваг ус хураах талбайд байрласан хүүхдийн тоглоомын талбай 1, чанар стандартын шаардлага хангаагүй гэрэлтүүлгийн шон болон хаяг рекламны самбар 26, тоглоомын талбайн аюулгүй байдал хангаагүй 102, холбоо дохиолол болон шилэн кабелийн утас унжсан 205, бусад 46 зөрчил тус тус илэрсэн.

Сүүлийн 14 хоногт давхардсан тоогоор 2297 чиглэлд 8414 офицер, 11858 цагдаа, 1862 олон нийтийн цагдаагийн ажилтан, 340 хэв журмын урамшилт эргүүл үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 2080 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 2535 иргэнийг 91 сая 230 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 74 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here