БЗД-ийн ЗДТГ-аас гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг гэр хорооллын 14 байршилд нийт 438 ширхэг гэрэлтүүлэг хийсэн бол долоон байршлийн нийт 8.000 мкв талбайд тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийжээ.
Түүнчлэн БЗД-ийн төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсээс дүүргийн 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл арга хэмжээг төлөвлөхөд 28 хорооны 94.971 өрхөд саналын хуудсыг хүргүүлэн ажиллажээ.
Санал асуулгад иргэд 79.4 хувьтай хамрагдаж тэдгээрийн саналд үндэслэн тохижилтын 14 ажил хийх бол гэрэлтүүлгийн 26 байршилд зураг төсвийн ажил хийлгэхээр төлөвлөн ажиллаж байна