Нүүр хуудас Нийгэм Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө

Ирэх сараас цахилгааны шөнийн тарифыг 50-100 хувь хөнгөлнө

162
0

Агаарын бохирдол бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн бүх дүүрэг арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны шөнийн тарифыг 11 дүгээр сарын 1-нээс эхлэн 50-100 хувь хөнгөлнө.

Түүнчлэн нийслэлийн зургаан дүүргээс гадна Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн 16 сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан эрчим хүчинд хөнгөлөлт үзүүлэх аж. Засгийн газрын тогтоолын дагуу 50 болон 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдах 130580 айл өрх хэрэглэгч байхаар заажээ. Эдгээрээс 128509 нь 100 хувь, 2071 нь 50 хувийн хөнгөлөлтөд тус тус хамрагдана.

Журамд заасны дагуу нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн 21:00-06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Ингэхдээ 100 хувийн хөнгөлөлт тооцох нэг сарын хэрэглээний дээд хязгаар 220 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 700 кВт.цаг, 380 В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгч 1500 кВт.цаг байх юм. Үүнээс илүү гарсан хэрэглээг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр тооцох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here