“Нүүдэлчдийн өвөл-2019” нэрийн дор уламжлалт “Бүргэдийн баяр” гуравдугаар сарын 3-4-нд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэж байна.
Дээрх баяр нь тэмцээн хэлбэрээр явагдаж, бүргэдчид үндэсний хувцсаараа гоён тэжээсэн бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсдаг юм.
Уламжлалт зан заншлыг хадгалж, өнгө дизайн зэрэг бүх байдлыг нарийн шалгаж хамгийн гое үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинг шалгаруулдаг аж.
Нөгөө талаар энэ баяр нь бүргэдээр ан хийх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх, дотоод гадаадын жуулчдад сурталчлан аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилготой юм.
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад 2010 онд “Бүргэдийн баяр буюу Шувуучлахуй” зан үйлийг бүртгэсэн байдаг байна.