Нүүр хуудас Нийгэм Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

161
0

Энэ сарын 16, 17-ны өдөр буюу өнөөдрөөс ихэнх нутгаар, энэ сарын 18-нд нутгийн зүүн хагаст, 19-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 16, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18,19-нд зарим газраар нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 28-33 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here