Нүүр хуудас Нийгэм Казах түмний “НАРНЫ БАЯР”-ын өдөр тохиож байна

Казах түмний “НАРНЫ БАЯР”-ын өдөр тохиож байна

378
0
найрыз
Казах түмний "НАРНЫ БАЯР"-ын өдөр тохиож байна
Өнөөдөр 2018 оны 3 дугаар сарын 22. Энэ өдөр дэлхийд өдөр, шөнө тэнцдэг. Харин маргаашнаас эхлээд өдөр уртсана. Мөн энэ өдөр манай улсад тэмдэглэлт ой, баярууд тохиодог.

Казах түмний Наурыз /нарны баяр/-ын өдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ.

Исламын шашинтнууд 03-р сарын 22-ны өглөө эртлэн босч нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд “Амьдрал тэтгэх наран ээж минь” хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай юм.

Наурызын заншил ёсоор алс хол газар яваа болон настай буурлуудад идээнээс хувь хүртээж хадгалах уламжлалтай бөгөөд энэ өдөр спиртийн төрлийн ямар нэгэн ундаа уухыг хатуу цээрлэдэг аж.

Харин заншил ёсоор ахан дүүс, найз нөхөд, танил хүмүүс нэг нэгнийдээ зочилж, наурызын шөлийг цадталаа идэх ёстой юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here