Капитрон банк нь 16 жилийнхээ ойн баярын хүрээнд эрхэм харилцагч Та бүхнийхээ дунд “ДОЛОО ХОНОГ БҮР НЭГ САЯТАН” картын урамшуулалт хөтөлбөрийг орон даяар эхлүүллээ.
Урамшуулалт хөтөлбөр 2017.11.06 – 2017.12.18 – ны өдөр хүртэлх хугацаанд явагдана.
Нийт 7 долоо хоногийн турш 7 саятан тодрох бөгөөд 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аялалаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй сайхан аялалыг өнгөрүүлэх болно.
Долоо хоног бүр “Саятан” болох эрх авахын тулд Та:
- Тухайн 7 хоногт Капитрон банкны картаараа үнийн дүн харгалзахгүй 3 удаагийн худалдан авалтын гүйлгээ хийснээр урамшуулалд орох 1 эрх авах зарчмаар хэдэн ч эрхтэй оролцож болно.
- Мөн шинээр Капитрон банкны карт захиалсан тохиолдолд урамшуулалд орох 1 эрх авна.
Тохирлын эздийг долоо хоног бүрийн Даваа гарагийн 13:00 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.
Супер азтан болох эрх авахын тулд Та:
- 2017.11.06 – 2017.12.18 хүртэлх хугацаанд Капитрон банкны картаараа нийт 100’000 төгрөгнөөс дээш дүнгээр худалдан авалтын гүйлгээ хийснээр Супер азтан болох эрх үүснэ.
- Супер шагналын эзнийг 2017 оны 12-р сарын 18-ны Даваа гарагийн 19:30 цагаас “Эх Орон HD” телевизээр шууд тодруулна.
Эрхэм харилцагч Та “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.capitronbank.mn болон харилцагчийн лавлах 1800-2020 дугаарт хандан аваарай.