Нүүр хуудас Нийгэм Л.Энх-Амгалан: Нэн түрүүнд ЭЕШ өгөх хүүхдүүдэд ВАКЦИН хийнэ

Л.Энх-Амгалан: Нэн түрүүнд ЭЕШ өгөх хүүхдүүдэд ВАКЦИН хийнэ

51
0
enhamgalansaid
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан

Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан, БШУ-ны Бага дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Л. Ганбат нар оролцож сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 2021 онд 70 орчим хувь нь цахимаар хичээллэсэн сургалтын жил байлаа. Үүнээс үүдэж маш их хоцрогдол үүссэн. Тиймээс төгсөх болон анги дэвших шалгалт авахгүй, гэхдээ дүн тавина гэсэн шийдвэрийг гаргасан. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар 12 дугаар анги төгсөж байгаа хүүхдүүдээс Монгол хэл, Монгол бичгийн шалгалт авахгүй байхаар шийдвэрлэсэн.

ЭЕШ-т орохоор 40420 төгсөгч бүртгүүлээд байна. Цаашдаа ЭЕШ-ыг жилд хоёр удаа авна. Үүнээс 19 нас хүрсэн буюу вакциндаа хамрагдаж байгаа 13636, 18 настай 28082 төгсөгч байна. 15-17 настай 1675 төгсөгч байгаа бөгөөд энэ төгсөгчдийн вакцинжуулалтын асуудал байна. УОК-той ярьж байгаад 12-оос дээс насныхны вакцинжуулалтын хүрээнд . 15-17 настай 1675 төгсөгчдийг вакцинжуулна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-ЭЕШ-ыг жилд хоёр удаа авна гэж байна. Хэзээнээс хэрэгжих вэ?

-ЭЕШ-ыг жилд хоёр удаа авах нь маш том тогтолцооны шинэчлэл. Нэгд, хүүхэд хүссэн үедээ ЭЕШ-аа өгөх нөхцөлөөр хангах, хоёрт, өнгөрсөн жил ЭЕШ өгч амжаагүй бол бүтэн нэг жил хүлээх шаардлага байхгүй.

-ЭЕШ өгөх хүүхдүүд хэзээ, ямар вакцин хийх вэ?

-Вакциндаа нээх санаа зовохгүй байгаа. Энэ сардаа багтааж Фпайзар вакцин ирнэ. Энэ вакциныг хамгийн эхэнд ЭЕШ өгөх хүүхдүүддээ хийнэ. Энэ вакциныг дэлхийн улс орнууд 12-оос дээш насны хүүхдүүдэд хийгээд эхэлсэн юм билээ.

-Сургуулиудын босго оноог хэд гэж тогтоосон бэ?

-Энэ жил босго оноог 480 гэж тогтоосон. Ер нь БШУ-ны яамнаас тогтоосон босго оноог сургуулиуд дур мэдэн буулгаж, оюутан элсүүлснээс болоод элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй оюутнууд байна. Элсэлтийн шалгалт аваагүй оруулчихсан 7200 оюутны асуудал байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here