Нүүр хуудас Нийгэм Малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл…

Малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл…

274
0
Малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл...
Малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл...
Малыг хөлөөр нь экспортод гаргах бэлтгэл ажил эхэлжээ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гаргасан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутгаар малыг хөлөөр нь гаргах шийдвэрийн дагуу Замын-Үүдэд малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс байгуулах юм. Энэ эрхийг “Болор гантиг” ХХК авсан бөгөөд үйл ажиллагаа явуулахад нь зориулж орон нутгаас 100 га газар олгосон байна.
Тус компани БНХАУ-ын мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл бүхий компанитай гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн аж.
Гэхдээ энэ газарт томоохон барилга байгууламж баригдахгүй зөвхөн малын хяналтын бүс тогтоож, эрүүл ахуйн лаборатори барьж, хонийг 45 хоногийн турш тэжээж, эрүүлжүүлсний дараа хилээр экспортлох аж.
Албаныхан одооноос бэлтгэл ажлаа хангаж  ирэх оны тавдугаар сараас эхлэн мал экспортод гаргах бөгөөд жилдээ ойролцоогоор хоёр сая орчим бог мал экпортод гаргах боломжтой гэж “Болор гантиг” ХХК-ийн захирал О.Анхбаяр ярив. Малыг хөлөөр нь хилээр гаргаснаар зүүн таван аймгийн малчид бог малаа борлуулах, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here