Манай Улсын малын тоо урьдчилсан дүнгээр 66.2 сая болжээ
Жилийн урьдчилсан тооллогын дүнгээр Монгол Улс 66.2 сая тоо толгой мал тоолууллаа. Энэ нь өмнөх оноос 4.6 сая малаар нэмэгдсэн үзүүлэлт юм.
ҮСХ-ны дарга А.Ариунзаяа хэлэхдээ, “ҮСХ орон даяар мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгууллаа. Тооллого явснаас хойш 10 хоногийн дотор урьдчилсан дүнг танилцуулж байна. 2017 онд малын тоо таван төрөлдөө өссөн үзүүлэлт гарлаа. Нийт мал сүргийн дотор хонь 45.5 хувь, ямаа 41.3 хувийг эзэлж байна. Адуу, үхэр, хонины тоогоор Архангай аймаг тэргүүлсэн бол, тэмээний тоогоор Өмнөговь, ямааны тоогоор Баянхонгор аймаг тэргүүллээ. Малчин өрхийн тоо 228.9 мянгад хүрч, өмнөх оноос 2.3 хувиар өсөв.
Улмаар 200 хүртэл малтай өрх өмнөх оноос 1.8 функтээр буурлаа.Тодруулбал цөөн малтай өрхийн тоо буурч, мал ихтэй өрх нэмэгдлээ.Мөн 2017 онд 17 мянган өрх шинээр малтай болсон байна” гэв.
Малын тоо таван төрөл дээр өсчээ. Тодруулбал адуу 3 сая 939.4 болж өмнөх оноос 303.5 тоо толгойгоор өссөн байна. Үхэр 4 сая 388.2 тоо толгой болж өмнөх оноос даруй 307,3 үхэр нэмэгджээ. Мөн онд 434.1 мянган тэмээ тоолуулснаар өнгөрсөн жилээс 32.8 мянган тоо толгойгоор өссөн байна. Харин хонь 2016 онд 27 сая 856.6 тоо толгойд хүрсэн бол энэ жил 30 сая 108.6 мянгад хүрлээ. Ямаа 27 сая 346.1 мянга болж өнгөрсөн оноос 1 сая 771.2 мянгаар нэмэгдлээ.
Малын тоогоор тэргүүлсэн таван аймагт Өвөрхангай 5.7 сая мал, Хөвсгөл 5.2 сая мал, Архангай,
Төв 4.6 сая мал, Баянхонгор 4.5 сая мал тоолуулжээ.
Б.Заяа