Нүүр хуудас Нийгэм Манай энхийг сахиулагчид баатарлаг гавьяа байгуулжээ

Манай энхийг сахиулагчид баатарлаг гавьяа байгуулжээ

602
0

БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй Монголын энхийг сахиулагчид Бентиу хотод өнгөрсөн даваа гарагт болсон халдлагын үеэр баатарлаг гавьяа байгуулжээ. Тодруулбал, Д.Энхбаатар захирагчтай VII ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрийн шөнө дунд дотоодын дүрвэгсдийн хуарангийн хамгаалалтын торыг эвдэж орохоор завдсан зэвсэгт этгээдүүд болон дүрвэгсдийн хуаранд зэвсэг хэрэглэн иргэдийг зодож, өмч, хөрөнгийг нь дээрэмдэж байсан гэмт этгээдүүдийн үйлдлийг таслан зогсоосон байна.

Дэлхийд хамгийн томд тооцогдох 120 мянга гаруй хүнтэй дотоодын дүрвэгсдийн хуарангийн эргэн тойронд хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалах, хулгай, дээрэм хийх, залуучуудыг цэрэгт хүчээр элсүүлэх, олон нийтийг хамарсан үймээн самуун гаргах зэрэг хүндрэлтэй нөхцөл, байдлууд удаа дараа үүсч байжээ.

Манай энхийг сахиулагчид дээрмийн үеэр зодуулсан гурван иргэнийг хамгаалалтад авч, эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэн, зэвсэгт этгээдүүдийн халдлагыг няцааж, дайралтыг таслан зогсоосон байна.

НҮБ-ын Хойд секторын тэргүүний штабын удирдлагаас “Монгол Улсын мотобуудлагын батальон нь НҮБ-ын хүч хэрэглэх дүрмийн дагуу шат дараалсан арга хэмжээг шуурхай, үр дүнтэй авч хэрэгжүүлсэн байна. Энэ нь хүч хэрэглэх дүрмийн дагуу авч болох хориг арга хэмжээнүүдийн сайн жишээ болсон” хэмээн онцлон тэмдэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here