Нүүр хуудас Нийгэм Маргааш гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр

Маргааш гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр

111
0

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байгаа бөгөөд олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд залууст танин мэдүүлэх зорилготой юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг жилийн туршид зохион байгуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here