Ус цаг уур орчны шинжилгээний газраас “Энэ сарын 8-наас ихэнх нутгаар хүйтэрч цас орж, салхи шуургатай байна” гэж мэдээллээ. Өнгөрсөн өдрүүдэд цаг агаар тогтуун байсан бол маргаашаас говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж 4-8 градус хүйтэн байх юм.
Энэ сард ихэнх нутгаар дулаан байх боловч салхины эрч ширүүсч цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж буй. Тодруулбал, салхи нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 12-14 м/с, зарим үед түр зуур 20-24м/с хүртэл ширүүсч цасан ба шороон шуурга шуурна.
Гуравдугаар сарын 8-12-н хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв
Говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 8-нд ихэнх нутгаар, 9-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.
Сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.