Нүүр хуудас Нийгэм Маргааш орон даяар “ослын зарлан мэдээллийн дуут дохион” сургалт болно

Маргааш орон даяар “ослын зарлан мэдээллийн дуут дохион” сургалт болно

300
0
Duut dohion surgalt
гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохион сургалт болно
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу маргааш 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг орон даяар зохион байгуулна.

Энэ иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдах юм.

Харин нийслэлийн иргэдийн хувьд 110 байршилд байгуулагдсан түр цугларах талбайд цугларах учиртай. Эдгээр талбайн байршилыг та бүхэнд хүргэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here