Нүүр хуудас Нийгэм Маргааш уулчдын дурсгалыг хүндэтгэж 1000 зул өргөнө

Маргааш уулчдын дурсгалыг хүндэтгэж 1000 зул өргөнө

584
0

Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр хайрхан ууланд авиралт хийгээд бууж явсан уулчдаас 17 нь амь насаа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн сарын 21-ний өдөр гарсан билээ.

Уулын спортын түүхэнд хараар бичигдэх эль үйл явдлаас амьд үлдсэн арван уулчны хувьд сэтгэл санааны хувьд тогтворгүй, гүн “шок”-нд орсон хэмээн мэдээлж байсан билээ.

Тэгвэл уулчид СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн эх сурвалж мэдээлсэн байна.  Түүнчлэн уулсын спорт сонирхогчид осолдсон 17 нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн Монголын Үндэсний Уулчдын Холбоо, Монголын Уулын Аяллын Клубуудын Холбоо, Уул болон аяллын холбоод, клубууд нэгдэн 1000 зул өргөхөөр болжээ.

Зул өргөх ёслол маргааш буюу бямба гарагт Сүхбаатарын талбайд болох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here