Нүүр хуудас Нийгэм Махны үнийн өсөлт, зохиомол хөөрөгдөл байх талтай гэв

Махны үнийн өсөлт, зохиомол хөөрөгдөл байх талтай гэв

248
0
uhriin-mahnii-une
Махны үнийн өсөлт, зохиомол хөөрөгдөл байх талтай гэв

ШӨХТГ-аас байгуулсан Ажлын хэсэг махны үнэ өссөний шалтгаан, нөхцөлийг судалж шалгахад эхний байдлаар үнэ өсөхөд голлон нөлөөлж буй томоохон хүчин зүйл байхгүй, үнийг зохиомлоор хөөрөгдөж байх магадлалтай байна гэсэн урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна.

ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар,

Махны үнэ өсч буйтай холбоотойгоор Засгийн газраас хот суурин газрын хүн амын махны хангамжийг тогтвортой байлгаж тодорхой хэмжээнд барих чиглэл өгөөд байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ХААН банкнаас мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч ААН, компаниудыг эрүүл, чанартай мах нийлүүлэхэд нэгдэн хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулаад байна.

Ингэснээр малчдын хотноос малыг нь худалдан авч, үйлдвэрийн аргаар нядалж, боловсруулан иргэдийн гар дээр эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан мах нийлүүлэлтийн шат дамжлагыг өртгийн сүлжээгээр хөгжүүлэх томоохон ажлын эхлэлийг тавьж байна.

Махны өртгийн сүлжээний төслийн гол оролцогчид ХААН банк, “Эрээн бухт”, “Эрдэнэт мах маркет”, “Дархан минж” ХХК гэсэн дөрвөн байгууллага хамтарч ажиллахаар болоод байна.

ХААН Банкны өртгийн сүлжээний төсөл нь хамгийн гол нь чанартай, эрүүл мах бэлтгэлийн тогтолцоо бүрдүүлэхээс гадна стандартын шаардлага хангасан, хямд үнэтэй махыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой юм.

“Эрээн бухт” ХХК гэхэд иргэдийг жилийн дөрвөн улиралд шинэ мах хэрэглэх боломжоор хангах үүднээс урьдчилсан байдлаар жилийн хугацаанд 2400-3000 гаруй бярууг бордон, махыг нь зах зээлд нийлүүлэхээр болж байна.

Тодруулга: Өнгөрсөн 7 хоногт “Хүчит шонхор” зах дээр хонины мах жижиглэнгийн худалдаагаар кг нь 6000-6500, адууны мах 7000-7500, үхрийн мах кг нь 9000-10.000 төгрөгийн үнэтэй байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here