МҮЭСТО-ноос санаачлан зохион байгуулсан “Урт гэзэгтэй Монгол бүсгүй” улсын гуравдугаар уралдаанд зургаан настай балчраас эхлэн 70 гаруй настай ахмадууд хүртэл оролцов.
Тус уралдаан нь 1993, 1995 онуудад болж байсан бөгөөд энэ удаагийн уралдаан 25 жилийн дараа болж байгаагаараа онцлог билээ.
“Урт гэзэгтэй Монгол бүсгүй” гурав улсын уралдаан сайхан гэзэгтэй Авьяаслаг эмэгтэй, Хамгийн ахмад урт гэзэгтэй эмэгтэй, хамгийн залуу урт гэзэгтэй эмэгтэй зэрэг төрөлд шилдгүүдээ тодруулав.
“УРТ ГЭЗЭГТЭЙ МОНГОЛ БҮСГҮЙ-3” уралдааны “ТЭРГҮҮН ДЭЭД” буюу ГРАНПРИ шагналын эзнээр 2 метр 12 см уст гэзэгтэй ӨНӨРХАНЫ АЙГҮЛЬ шалгарлаа.
Тэрээр Баян-Өлгий аймагт төрсөн. “Ач” АУИС төгсөөд 2012-2014 онд Уушгины эмчээр суралцсан. 2016 онд “Монос косметиксээс” зохион байгуулсан “Монголын сайхан үстэй бүсгүй” тэмцээнд оролцож байсан.
Эдүгээ БГД-ийн Эрүүл Эрүүл төвд Сүрьеэгийн диспансерийн эрхлэгчээр ажилладаг бүсгүй аж.