Үлэг гүрвэлийн музейн 5 жилийн ойн хүрээнд “Музейн эрдэм шинжилгээний ажилтан”-уудын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд боллоо.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын үеэр зохион байгуулагдсан “Оюунлаг оюутан 2018”, “Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил” сэдэвт онол, практикийн сургалтанд МУИС, ШУТИС- ын эрдэмтэн, судлаач багш нар,
Богд Хааны ордон музей, Дорноговь аймгийн музей, Төв аймгийн музей, Говьсүмбэр аймгийн музейн эрдэм шинжилгээний ажилтнууд болон музейн ажилтнууд, оюутан сурагч нар хамрагдлаа.
Эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь музейн ажилчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практик уялдаа холбоог сайжруулах, үзэгчдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарал хандуулсан болно.
Уг арга хэмжээнд СУБГазрын дарга Б. Сэргэлэн оролцон шинээр нээгдсэн “Дэлхийн шим ертөнцийн үүсэл, хөгжил” танхимын үйл ажиллагаатай танилцан, 2019 онд хэрэгжүүлэх “ Музейтэй Монгол” аяны бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.