Нүүр хуудас Нийгэм Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ гурван үгт…

Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ гурван үгт…

220
0
Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ гурван үгт...
Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ гурван үгт...
Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ гурван үгт хаягтай болжээ
Хаяг, байршил нь тодорхойгүй, гудамжны нэр эсвэл дугаарыг тэр бүр хэрэглэж заншаагүй Монгол Улсад “What3words” компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг 2016 оноос өргөнөөр ашиглаж эхэлсэн байдаг. Энэхүү хаягжилтын технологи нь дэлхийн гадаргууг бүхэлд нь 3мх3м квадратад хуваан тус бүрт нь гурван үгийн нийлбэрийг оноон өгснөөрөө онцлогтой бөгөөд энэ нь огт хаяггүй, эсвэл хаягжилт муутай байршилд хаягтай байх бүрэн боломжийг олгож байгаагаараа давуу талтай юм.

Монгол Улсад анх 2016 оноос эхлэн үндэсний хэмжээний шуудангийн үйлчилгээ үзүүлэгч “Монгол Шуудан” ХК-тай хамтран ажиллаж эхэлсэн 3 үгт хаягжилтын технологийг өнгөрсөн сарын 16-наас эхлэн Монгол Улс дахь БНЧУ-ын ЭСЯ өөрийн үйл ажиллагаандаа албан ёсоор ашиглаж эхлээд байна.

Гурван үгт хаягжилтын системийг одоогоор Монгол Улс дахь үндэсний хэмжээний томоохон банк, санхүүгийн байгууллага, хүргэлт, ложистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн байгууллагуудаас гадна цахим худалдаа, үйлчилгээ явуулж буй байгууллагууд үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж байна.

Одоогоор Монгол Улсад энэхүү технологийг ХААН Банк, Монгол Шуудан, Таван Богд Фүүдс гэх мэт байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол олон улсын хэмжээнд хамгийн сүүлд Германы автомашин үйлдвэрлэгч “Mercedes Benz” компани 2018 оны шинэ загварын автомашиндаа ашиглаж эхэлсэн байна.

БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский “Монгол Улс дахь Чех улсын Элчин Сайдын Яам энэхүү 3 үгт хаягжилтын технологийг ашиглаж эхэлсэн дэлхийн хамгийн анхны Чех улсын Элчин сайдын яам болж байгааг дуулгахад таатай байна. “What3words” компаниас санал болгож буй 3 үгт хаягжилтын системийг манай элчин сайдын яам ашиглаж эхэлсэн нь Монгол Улс дахь Чех улсын Элчин Сайдын Яамын байршлыг илүү хялбараар олох боломжтой болсноос гадна консулын үйлчилгээг Монгол иргэдээс гадна Монгол Улс дахь Чех улсын иргэдэд хүртээмжтэй болгох давуу талтайг онцлох нь зүйтэй юм” гэж цохон тэмдэглэлээ.

Түүнчлэн тэрбээр тус улсын Элчин сайдын яамыг clarifies.politics.dozens эсвэл дагах.эгэл.өгнө гэсэн 3 үгээр олох боломжтой болсныг албан ёсоор мэдэгдэв.

Монгол дахь БНЧУ-ын ЭСЯ гурван үгт хаягтай болжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here