~Монгол Хятадын хэвлэл мэдээллийн салбарынхан хамтран ажиллана~
Хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагууд сэтгүүлчдийн хооронд хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж байгааг зохион байгуулагчид онцолж байна.
Энэ жилийн хувьд “Бүс бас зам санаачилга дахь хэвлэл мэдээллийн салбарын оролцоо, хамтын ажиллагааны шинэ үe” уриан дор хуралдаж байгаа юм.
Хуралд сэтгүүлчдээс гадна Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар болон Eрөнхийлөгчийн Тамгын Газрын Хэвлэл Мэдээллийн Албаны дарга Ж.Цэсэн орон нутгийн сэтгүүлчид зэрэг нийт 180 гаруй төлөөлөгчид оролцож байна.