Нүүр хуудас Нийгэм Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулах ҮЗЭСГЭЛЭН дэлгэгдэв

Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулах ҮЗЭСГЭЛЭН дэлгэгдэв

36
0
hun-eh-delhii-uzesgelen-2021-01
Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулах ҮЗЭСГЭЛЭН дэлгэгдэв

Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойн түүхт энэ өдөр Оросын Шинжлэх ухаан, соёлын төвд “Хүн-Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Монгол-Оросын хамтарсан үзэсгэлэнг дэлгэлээ.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалж буй ЗХУ-ын сансрын нисэгчдэд “БНМАУ-ын баатар” цол олгосон зарлигууд болон Монгол хүн анх сансарт ниссэн түүхэн үйл явцыг харуулсан ховор гэрэл зургууд болон сонирхолтой баримтуудыг дэлгэн үзүүлж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан үзэсгэлэн нээж хэлсэн үгэндээ,

Монгол хүн анх удаа сансарт ниссэн нь XX зууны монголчуудын сэргэн мандалтын түүхнээ алтан үсгээр бичигдэх онцгой үйл явдал болсон гэдгийг онцолж хэлээд, ирэх 2050 он гэхэд Монгол Улс Сансрын холбооны үндэсний хиймэл дагуулын шинэ сүлжээг байгуулж, харилцаа холбооны сүлжээний ашиглалт, хяналтыг хөгжүүлэхээр зорьж буйгаа дуулгав. Хоёр улсын хамтарсан нислэгийн явцад шинжлэх ухааны 50 гаруй туршилт хийсэн нь манай улсын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан төдийгүй, залуу эрдэмтэн, судлаачид ахмад үеийнхээ үйлсийг үргэлжлүүлж “Мазаалай” хиймэл дагуулыг зохион бүтээж, Монгол Улсад сансрын техник, технологийг хөгжүүлж байгаад таатай байгаагаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here