Нүүр хуудас Нийгэм МСНЭ-ээс “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аянг эхлүүллээ

МСНЭ-ээс “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аянг эхлүүллээ

41
0
eruul-setguul-zui
МСНЭ-ээс “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аянг эхлүүллээ

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн (МСНЭ) Цахим сэтгүүл зүйн салбараас “Эрүүл сэтгүүл зүйн төлөө” аяныг эхлүүлж байна. Уг аяны хүрээнд мэдээллийн сайтуудын дунд оюуны өмчийг дээдлэх, хаягжилтыг бүрэн болгохыг уриалан мэдээлэл хийлээ.

Энэхүү аяныг Монголын сайтын холбоо, Хэвлэл мэдээллийн зөвлөл (ХМЗ), Харилцаа Холбооны Зохицуулах хороо (ХХЗХ), ШӨХТГ зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна.

Мэдээллийг сайтуудын хаягийн мэдээлэл огт байхгүй эсвэл дутуу байгаагаас үүдэн бусдын нэр хүндэд халдах, гүтгэн доромжлох, худал мэдээлэл тараах, оюуны өмчийн хулгай зэрэг хууль зөрчсөн үйлдлүүд гарах болжээ.

МСНЭ, ХМЗ-ийн Хэвлэмэл болон Онлайн Хэвлэл Мэдээллийн ёс зүйн хороондирж буй гомдлын дийлэнх ньмэдээллийн сайтад хандсан байдаг гэв. Ийм учраас сэтгүүл зүйн үйл ажиллагаа явуулдаг бүхбайгууллагыг хаягаа тодорхой болгохыг уриаллаа.Дараах шаардлагыг хангасан тохиолдолд хаягжилт бүрэн гэж үзнэ. Үүнд:

-Редакцийн үйл ажиллагаа явуулж буй байршлыг тодорхой оруулах (хот, дүүрэг, хороо, гудамжны нэр, барилга байгууламж, орон байрны тоот)

  • – Шуудангийн хаяг
  • – Мэйл хаяг
  • – Хоёроос доошгүй утасны дугаар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here