Их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил эхэлж буйг БСШУСЯ-аас мэдээллээ. Уг ажил таван бүрэлдэхүүн сургууль, орон нутаг дахь харьяа хоёр сургууль, үндэсний статустай гурван хүрээлэнтэй манай улсын томоохон сургуулиудын нэг болох МУИС-аас эхэлж байгаа аж.
БСШУСЯ-ны сайдын тушаалаар тус сургуулийн шинэ захирлаар Я.Төмөрбаатарыг томилсныг энэ сарын 17-ны өдөр тамгыг гаруулан өгчээ. Түүний өмнө уг албан тушаалыг Р.Бат-Эрдэнэ хашиж байсан билээ.
Я.Төмөрбаатарын хувьд Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн аж.