~Мэдээллийн технологийн “СУРГАЛТЫН ТӨВ”-тэй боллоо~
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнгөрсөн оны гуравдугаар сард нээн, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан юм.
Тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг, ОУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” /MKIT/ мэдээллийн технологийн сургалтын төв байгуулсан юм. 2017 оноос өнөөдрийг хүртэл тус төвд 2638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн байна.
Сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1835 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуучуудыг ажлын байранд холбож өгчээ.
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой, дүүргийнхээ залуучуудад зориулан сургалтын төвийг нээж, компьютерийн үндсэн хэрэглээний зургаан төрөлт хичээлийг өнөөдрөөс эхлэн явуулах аж.
“MKIT” сургалтын төвийг жишиг болгон, тус сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж ажиллах аж.