Нүүр хуудас Нийгэм Мянгат малчдынхаа тоогоор Хэнтий аймаг улсдаа тэргүүлж байна

Мянгат малчдынхаа тоогоор Хэнтий аймаг улсдаа тэргүүлж байна

215
0
hentii aimag_myangat malchid
Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөн Чингис хотод амжилттай зохион байгуулагдлаа
~Мянгат малчдынхаа тоогоор Хэнтий аймаг улсдаа тэргүүлж байна~

Хэнтий аймгийн мянгат малчдын зөвлөгөөн Чингис хотод амжилттай зохион байгуулагдаж сум бүрийн төлөөлөл болсон 200-аад малчин оролцлоо.

Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Н.Ганбямба хэлсэн үгэндээ “Хан Хэнтий аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 95 жилийн ойн босгон дээр манай аймаг түүхэндээ анх удаа 4409,3 мянган толгой мал тоолуулж, малын тоо толгой 4 төрөл дээр 13,0 хувиар өслөө. Түүний дотор 184 мянгат малчин шинээр нэмэгдсэнээр Хэнтий аймаг нийт 1011 мянгат малчинтай болж улсад 1 дүгээр байрт орж байгаа нь малчид та бүхний минь нөр их хөдөлмөрийн үр дүн” хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Зөвлөгөөнд МУ-ын мал үржлийн газрын малын үржлийн хэлтсийн дарга д.Батсүрэн, ИТХ-ын дарга Л.Батсайхан, ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, ХХААГ-ын дарга Ж.Энх-Амгалан, Мерси кор ОУБ-ын хөтөлбөрийн орлогч захирал Ч.Сансар нар оролцож Монгол улсын Засгийн газар, Хэнтий аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулж, тэдний санал санаачлагыг сонсож төрийн бодлого шийдвэрт тусгах, малчдад нийгмийн үйлчилгээг хэрхэн хүргэх талаар мэдээ мэдээлэл хийж, харилцан санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр малчид маань төрөөс малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр наашлуулсанд талархаж байгаагаа илэрхийлж байсан бол зарим нь малчдын залуу халааг бэлтгэх, туслах малчдын хүлээх хариуцлагыг нэмэгдүүлэх, замын тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, бэлчээр усыг нэмэгдүүлэх зэрэг олон санал тавьж байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here