Нүүр хуудас Нийгэм МҮОНТ Д.Сүхбаатарын одонгоор шагнагдлаа.

МҮОНТ Д.Сүхбаатарын одонгоор шагнагдлаа.

300
0

Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Хагас зуун жилийн түүхийг бүтээлцэж яваа МҮОНТ ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд Д.Сүхбаатарын одонгоор шагналаа. Өчигдөр тус шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд гардуулан өгсөн байна. Монголын радио нь 1974 оны 9 сарын 1-нд буюу 40 жилийнхээ ойгоор мөн энэхүү одонг хүртэж байжээ.

Сонирхуулахад Д.Сүхбаатарын одонг 1941 оны тавдугаар сарын 16-нд бий болгосон билээ. Дээрх одонгоор хувь хүн болон тодорхой байгууллага, хамт олон, цэргийн анги нэгтгэлийг улс орны аюулгүй байдал, эдийн засаг болон соёл урлагт онцгой гавьяа зүтгэл гаргасны төлөө Улсын Бага Хурал шийдвэрлэн шагнадаг байжээ. Харин 1992 оноос хойш шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог болсон байна. МҮОНТ 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн амралтын өдөр хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулагдаж, Улсын харцага М.Бадарч түрүүлсэн бол тун удахгүй 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орохоор бэлтгэл ажил нь хангагдаж байна. Мөн тус телевизийн уран бүтээлчид ойдоо зориулсан шинэ шинэ уран бүтээлүүд хийж, эхнээсээ үзэгчдийн хүртээл болоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here