Нүүр хуудас Нийгэм Мөсөнд авирагч тамирчид “Эр зоригийн алдар” цол тэмдгээр гардлаа

Мөсөнд авирагч тамирчид “Эр зоригийн алдар” цол тэмдгээр гардлаа

184
0
мөсөнд авиралт
Мөсөнд авирагч тамирчид “Эр зоригийн алдар” цол тэмдгээр гардлаа

Говь-Алтай аймгийн Тонхил сумын уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “Сутайн Бор” клубын уулын спортын мастер О.Сайханжаргал, Н.Хэрлэн нарыг МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзан, баяр хүргэж “Эр зоригийн алдар” цол тэмдгээр шагнав.

Энэ үеэр МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй тамирчдад хандаж залуучуудын холбооны шагнал нь залуу хүн бүрийг улам хичээж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж урамшуулан олгодог шагнал юм гэдгийг онцоллоо.

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аваргын мөнгө, Эрхүү хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээний хурдны төрөлд алт, 2016, 2017 оны улсын аварга, 2014, 2015 оны спорт авиралтын мөнгө, хүрэл медаль хүртэж байв.

О.Сайханжаргал спорт авиралтын хотын аваргаас нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, Спорт авиралтын олон улсын тэмцээнээс дөрвөн хүрэл, долоон мөнгө, нэг алт, мөсөнд авиралтаар нэг алт, хоёр мөнгөн медаль хүртэж байсан юм.

Мөсөнд авирах анхны тэмцээн 1912 онд Италийн Курмайорд Бренвагийн мөсөн голд анх зохион байгуулагдаж байсан гэдэг.

Тэгвэл анх тус тэмцээнийг Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр санаачилж “Mongolia expedition”-тэй хамтран 2011 онд Орхоны улаан цутгалан хүрхрээнд зохион байгуулж байсан түүхтэй.

Мөсөнд авиралтын тэмцээн нь ур чадвар, хурд, тэвчээр хатуужлын шалгуур бөгөөд харилцан бие биеэ хүндэтгэх, тамирчдын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог билээ.

Дашрамд дурдахад, мөсөнд авиралтын тэмцээн нь 2022 онд Бээжинд болох Өвлийн олимпийн тоглолтын төрөлд албан ёсоор ороод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here