Нүүр хуудас Нийгэм Налайхчууд 100 хүүхдийн ортой ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ-тэй болно

Налайхчууд 100 хүүхдийн ортой ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ-тэй болно

138
0
amarsaijhan
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан

Налайх дүүргийн гуравдугаар хороонд улсын төсвийн хөрөнгөөр баригдах 100 хүүхдийн ор бүхий цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, НИТХ-ын дарга С.Амарсайхан, дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочдоос гадна 3, 4 дүгээр хорооlgfahны иргэд, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Налайхчууд 100 хүүхдийн ортой ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ-тэй болно

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан,

Сарын өмнөхөн 1 дүгээр хороондоо 150 хүүхдийн цэцэрлэгийн шав тавьж байсан бол өнөөдөр 3 дугаар хороондоо 100 хүүхдийн цэцэрлэгийн ажлыг эхлүүлж байна. Энэ хороонд маань цэцэрлэгийн насны 580 гаруй хүүхэд байгаагаас 250 гаруй нь цэцэрлэгтээ хамрагдаж чадахгүй байна. Тиймээс СӨБ-ын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ийнхүү улсын төсөвт хөөцөлдөж суулгуулан ажлыг нь эхлүүллээ. Ирэх оны 8 сар гэхэд төлөвлөсөн хугацаандаа чанартай гүйцэтгэж хүлээлгэж өгөхийг хүсье” гэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан,

Миний хүүхэд нас яг энэ газар өнгөрсөн. Хажууханд манай ээжийнх байдаг. Тиймээс хүүхэд байхдаа тоглож наадаж явсан минь нүдэнд харагдах шиг болж байна. Энэ хороонд цэцэрлэг барих асуудал яригдахад газрын асуудал хүндрэлтэй байсан. Тиймээс дүүгийнхээ нэр дээрх газрыг цуцалж, чөлөөлснөөр өнөөдөр ийнхүү 100 хүүхэд цэцэрлэгтэй болох боломж бүрдэж байна” гэдгийг онцоллоо.

Налайх дүүргийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 3658 хүүхэд байдгаас 2377 нь цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 1280 хүүхэд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс СӨБ-д хамран сургалтын хувийг нэмэгдүүлэх зорилгыг дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган үе шаттай энэ асуудлыг шийдэж байгаагийн нэг нь өнөөдөр шаваа тавьж буй 100 ортой хүүхдийн цэцэрлэг юм.

Цэцэрлэгийн барилгын ажлыг “Долт интернэшнл” ХХК гүйцэтгэх бөгөөд энэ ондоо багтаж суурийн ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 08 сард хүлээлгэн өгөх юм.

Сар гаруйн өмнөхөн дүүргийн 1 дүгээр хороонд мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 ортой хүүхдийн цэцэрлэгийн шавыг тавьж барилгын ажил эхэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here