Нүүр хуудас Нийгэм Нарны замтай холбогдох 0.41 км ЗАМЫН АЖИЛ эхэллээ

Нарны замтай холбогдох 0.41 км ЗАМЫН АЖИЛ эхэллээ

176
0
Нарны замтай холбогдох 0.41 км ЗАМЫН АЖИЛ эхэллээ
Нарны замтай холбогдох 0.41 км ЗАМЫН АЖИЛ эхэллээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын ажлыг эхлүүлээд байна.

Тус замыг барьснаар Гандигийн гудамж Нарны замтай холбогдож, Энхтайваны гүүр, Соёолжийн нүхэн гарцын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийг бууруулах ач холбогдолтой юм. Уг зам нь 2 эгнээ, 7 метрийн өргөнтэй, нэг талаараа явган хүний замтай байхаар төлөвлөгдсөн.

Одоогийн байдлаар хуучин гүүрний хучилтын хавтанг бүрэн хуулж, 2 дугаар алгаслалын 11 ширхэг дам нурууг авч, хуучин гүүрийн 4 ширхэг тулгуурыг буулгаад байна.

Мөн хог хаягдлыг цэвэрлэх, газар чөлөөлөх ажлууд хийгдэж байгаагийн зэрэгцээ 650 м2 ул хөрсний нягтруулалт, 350м газар хөрсний хуулалт хийгдээд байна.

Уг замыг 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дуусгаж, хүлээлгэн өгөх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here