Ашиглалт элээлтийн хугацаа нь дууссан цахилгаан шат унах тохиолдол их гардаг байна. Тэгвэл хугацаа нь дууссан, эвдрэл элэгдэлд орсон сэлбэг хэрэгсэл нь байхгүй 150 гаруй цахилгаан шатаар иргэд айдастай зорчиж байгаа аж.
НМХГ-аас цахилгаан шатуудад шалгалт хийсэн бөгөөд хэд хэдэн орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж холбогдох газруудад нь мэдэгджээ.
Цахилгаан шатуудыг шинэчлэхгүй бол эрсдэл гарах аюултай байгаа талаар мэргэжлийн хяналтын байгууллагын хяналтын байцаагч хэлж байна.
Огцом зогсох, гацах, өндрөөс унах зэрэг эрсдэлүүд гарах тул зарим орон сууцны цахилгаан шатыг ашиглахыг хориглож, зогсоосон байгаа ажээ.