Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж:
“Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21071 дуудлага, мэдээлэл ирснийг өмнөх 14 хоногтой харьцуулбал 3969 нэгжээр буурсан байна. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 11-45 нэгжээр өсч, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт гэмт хэргийн шинжтэй үйлдлийн гаралт 8-11 нэгжээр буурчээ.
“Эрэн сурвалжлалт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг гуравдугаар сарын 26-наас эхлэн явуулж, эхний 10 хоногийн хугацаанд оргодол 5, гэмт хэрэгт сэрдэгдсэн 100 этгээдийг олж баривчилж, 83 хэрэг буюу эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн 5.1 хувийг нөхөн илрүүлж, 252 хэрэг буюу нийт хэргийн 15.6 хувийг шийдвэрлэсэн байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэс 2486 дуудлага мэдээлэл хүлээн авч 843 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэж, хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 100 хэрэг бүртгэгджээ.